Байр суурь1 мин унших
П.Сайнзориг: Энэ орж байгаа хууль ухралтын шинжтэй болчихлоо
УИХ-ын чуулганы /2026.06.05/-ны өдрийн хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.
Бид Үндсэн хуульдаа улсын зэрэглэлтэй, орон нутгийн зэрэглэлтэй хот гэж буруу нэр томьёо оруулчихсан. Улсын зэрэглэлтэй гэдгийн цаана улсаасаа салж тусгаарлах гээд байгаа мэт агуулга яваад байгаа. Бусад улс орнуудад бол нийслэл хот буюу статустай хот гээд явчихдаг юм байна.
Мөн хотын удирдлага, төр засгийн удирдлага гэдгээ ерөөсөө ойлгохгүй, хольж хутгадаг. Хот гэдэг бол суурин газрынхаа амьдралын орчинд хот нийтийн аж ахуйн зүйлүүдээ хэрэгжүүлээд явах, иргэдээсээ захирагчаа сонгодог байх ёстой. Тодорхойгүй зүйл их байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа






