#Коммент2 мин унших

Ж.Чинбүрэн: Эрхтэн шилжүүлэн суулгах салбар хөгжлийн шинэ замдаа орлоо

Ж.Чинбүрэн: Эрхтэн шилжүүлэн суулгах салбар хөгжлийн шинэ замдаа орлоо

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нь зөвхөн нэг мэс засал бус, хүний амьдралыг дахин эхлүүлж, гэр бүлд нь шинэ итгэл бэлэглэдэг буянт үйлс байдаг.

2 жил хүрэхгүй хугацааны өмнө бусдын эд, эрхтэн, эсийг хууль бусаар тоносон гэх шалтгаанаар энэ чиглэлд улсдаа тэргүүлж, олон мянган хүний амь насыг аварсан эмч хүнийг цагдан хорьсон гашуун явдал нийгэмд талцал үүсгэж, шүүмжлэл дагуулсан хэдий ч энэ нь шинэ цагийн эхлэл байсныг тэмдэглэн үлдээх гэж байна.

Хэсэгтэн хугацааны өмнө монголчууд бид амьд донор, амьгүй донор гэж дурдах төдийд  гайхах, эвгүйцэх, зайлсхийх хандлагатай байсан бол өнөөдөр амьд донороо хамгаалж, амьгүй донорыг олноор илрүүлэх дэлхийн жишиг рүү жолоо залж, эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээний талаарх бие даасан хууль, тогтоомжтой 90 дэх орон боллоо.

Уг хууль эрх зүйн шинэчлэлээр товчхондоо донорын бүртгэлийг И-монголиагаар дамжуулан ил тод, хялбар болж, донорын зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлж, эд эсийн эмчилгээ, био банк, банкны эрх зүйн орчныг бүрдүүлж, байгууллагуудын уялдаа, хариуцлагын тогтолцоо бий болж буй юм.

Харин өнөөдөр дэлхийн найман орны 460 эмч, 20 гаруй профессор, шинжээч, Монголын тэргүүлэх мэргэжилтнүүд гээд 50 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэн, хамгийн сүүлийн үеийн судалгаа, инновац, эмчилгээний дэвшилтэт туршлагаа нээлттэй хуваалцсан "ICOT V–2026" олон улсын чуулган манай улсад зохион байгуулагдлаа.

Ж.Чинбүрэн: Эрхтэн шилжүүлэн суулгах салбар хөгжлийн шинэ замдаа орлоо

Энэ үеэр Монгол Улс 461 бөөр, 700 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо амжилттай хийж, амьгүй донорын тогтолцоог хөгжүүлэх, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ, робот технологид суурилсан мэс заслыг нэвтрүүлсэн амжилтаа бататгаад, нэг зорилго, нэг үнэт зүйл, нэг алсын хараан дор нэгдэж чадвал хүний амь насыг авардаг салбараа хуулиар хамгаалуулж, бүтээсэн түүхээ дэлхийд таниулж, ирээдүйн хөгжлийн шинэ хуудсыг хамтдаа нээж чадсан үйл явдал боллоо хэмээн УИХ-ын эмч гишүүн Ж.Чинбүрэн тодотголоо.

Ж.Чинбүрэн: Эрхтэн шилжүүлэн суулгах салбар хөгжлийн шинэ замдаа орлоо

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Салбарын шинэчлэлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012