Үйл явдал1 мин унших
ЧД-ийн 1-р хороонд 5 байрны дундын тоглоомын талбайг тохижуулж, хүүхэд багачууддаа бэлэг барилаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах 1, 3, 12, 13, 14-р байрны тоглоомын талбайг иж бүрэн засварлаж , ойр орчимд нь ногоон байгууламж, тохижилт хийж хүүхэд багачууддаа бэлэг барилаа.
Мөн ахмадууддаа зориулж чийрэгжүүлэх төхөөрөмжүүдийг суурилуулж улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.
Тэрбээр "Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн жилийн хавар яг энэ байршилд очиж ажиллахдаа тоглоомын талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинэжилж, орчин үеийн жишигт нийцүүлнэ гэж амлаж байсан.
Энэ амлалт маань өнөөдөр ажил хэрэг болж, дамжин өнгөрч яваа иргэд, тухайн орчмын айл өрх, ахмад настан хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрөөх тав тухтай орчин болж чадсанд таатай байна" хэмээн тодотгов.