Байр суурь2 мин унших
Б.Жаргалан: Монголчууд бид авлига, хулгай гэсээр шинэ санаачилга, бизнес эрхлэлт, дэлхийтэй өрсөлдөх талаар ярихаа больжээ
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийллээ.
Засгийн хөгжлийн үндэс, суурь тогтолцоо, суурь сэтгэлгээний асуудлыг хэлэлцэж байгаа учраас арай холоос эхэлье. Монголчууд бид эрх чөлөөнд хайртай ард түмэн. Тийм ч учраас 36 жилийн өмнө ардчилсан хувьсгалын үзэл санааг Монголын ард түмэн талархан дэмжиж, хүлээж авсан. Тийм ч учраас ардчилсан хувьсгал энх тайвны замаар хийгдсэн шилжилт хийгдсэн. Улс төр, эдийн засгийн тогтолцоогоо өөрчилж чадсан. Ардчилсан хувьсгалын мөрөөдөл юу байсан гэхээр монгол хүн бүрд улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг олгох байв. Харамсалтай нь сүүлийн хэдэн жилд маш их ухарлаа.
Үндсэндээ улс төрийн эрх чөлөөгүй, эдийн засгийн эрх чөлөөгүй ард түмэн болжээ. МАН-ын зарим дарга нар чөлөөт зах зээл байхгүй ээ гэж зарласан нь үнэн болчихлоо шүү дээ. ДНБ-ий 40% нь төсөв, 20 гаруй хувь нь ТӨК болчихоор төрөөс өөр газарт өрсөлдөөн байх уу? Хэн нь илүү том дарга болох вэ л гэж өрсөлдөнө.
АН-ын зүгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар ардчилсан Үндсэн хуульд тодорхой заачихсан зүйлүүдээ хуульчлахаас өөр аргагүй байдалд хүрчихээд байна.
ЗГ-аас Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдуулаад 2 том хуулийн төсөл орж ирлээ. Зөвшөөрлийн болоод Хөрөнгө оруулалтын тухай хууль. Зөвшөөрлийн хуулийг дагалдаад 99 хуульд өөрчлөлт орох нь. Өнгөрсөн хугацаанд энэ тооны төрийн хүнд суртлыг нэмчихсэн байж шүү дээ! Өмнө нь орж ирэхэд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, хууль хоорондын хийдэл, алдаа дутагдал байгаагийн улмаас буцсан. Одоох хууль дээр Ажлын хэсгээс гарсан дүгнэлтүүдтэй холбоотойгоор хэр өөрчлөлт шинэчлэлт хийгдсэн бэ?
Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.