#Коммент2 мин унших
Б.Жаргалан: Баялгийг төр биш, эрх чөлөөтэй иргэд бүтээдэг

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Сүүлийн жилүүдэд татвар, зөвшөөрөл, хяналт шалгалтаар илэрч буй эдийн засаг дахь төрийн оролцоо тэлсээр байна.
Энэ нь Монгол Улсад хүн бүрийн хөдөлмөрлөж бүтээх, өмч хөрөнгөө хамгаалуулах, хөрөнгө оруулах, бизнес эрхлэх, шударгаар өрсөлдөх эрх хангагдаагүйн тод илрэл юм.
Иймд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан Г.Очирбат нарын хамтаар зургаадугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачилсан Бизнесийн эрх чөлөөний хуулийн төсөл, дагалдах хуулиудтай нэгтгэн хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Ингэснээр манай улс бизнес эрхлэхэд таатай орон болох үүд хаалга нээгдэнэ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Эдийн засгийн эрх чөлөө бол эдийн засгийн өсөлт, инноваци, бүтээмжийн үндэс юм. Эрх чөлөө бол хөгжлийн суурь. Баялгийг төр биш, эрх чөлөөтэй иргэд бүтээдэг" болохыг онцлов.

Хуулийн төсөлд Эдийн засгийн харилцааны эрх зүйн суурийг цэгцлэх, Үндсэн хуулийн зарчмыг бодит агуулгаар баталгаажуулах хүрээнд зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна.
Онцолбол,
Ийнхүү хууль батлагдсанаар Монгол Улсын эдийн засгийн тогтолцоог иргэн төвтэй, хувийн хэвшилд суурилсан, нээлттэй өрсөлдөөнтэй, эрх чөлөөг дээдэлсэн зарчимд тулгуурлан хөгжүүлэх эрх зүйн суурь бүрдэх юм.