Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуй нэгжээ дэмжсэн татварын бодлого орж ирж байна
УИХ-ын чуулганы /2026.07.01/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.
Энэ хуулийн өөрчлөлтөөр ААН-үүдэд эерэг нөлөөтэй нэлээн хэдэн заалтууд орсон байна. Нэг, даатгуулагчийн нийгмийн даатгал төлөх, цалин орлогын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин үржүүлснээр хязгаарладаггүй байсан. Гэхдээ ажил олгогчоос ажилтныхаа өмнөөс төлж байгаа энэ шимтгэл дээр хязгаар байдаггүй байсан. Үүнийг 2028 оноос эхлээд аажим аажмаар 12, 11, 10 болгож өөрчилхөөр оруулж ирж байна. Ажил олгогчдын хувьд өндөр цалин төлөх сэдлүүдийг бий болгож байгаа.
Энэ хэмжээгээр татварын хэмжээнүүд нь буурч байгаа учраас ажил олгогчийг сайн анхаарч ашиглаасай гэж бодож байна. Оюутан залуучуудтай холбоотой 15-22 насны залуучуудыг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс бусад нийгмийн албаны даатгалаас чөлөөлөгдөж, ажил олгогчийн шимтгэлээс чөлөөлөхөөр зохицуулалт 2028 оноос хэрэгжихээр орж иржээ. Мөн тэтгэврийн насныхныг хөдөлмөрийн зах зээл дээр татах бололцоо боломжуудыг эдийн засгийн хөшүүргээр дэмжиж өгч байгаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


