Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн О.Саранчулуун БССАЖ-ын сайд Л.Энх-Амгалангийн хамтаар дэлхийн бестселлер Emotional Intelligence номын зохиогч, сэтгэл судлаач Даниел Гоулмантай панел хэлэлцүүлэгт оролцлоо.
Тэрбээр "Энэхүү уулзалт нь миний хувьд онцгой ач холбогдолтой байв. Учир нь Засгийн газрын 5 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрийн докторын судалгааны ажлаас үндэслэн, санаачлан тусгуулж, хөгжүүлэн ажиллаж буй “Үндэсний сайн сайхан байдлын индекс (National Wellbeing Index)”-ийг бий болгох ажилтай шууд уялдаатай юм.
Эдийн засгийн өсөлт дангаараа улсын хөгжлийг бүрэн илэрхийлдэггүй болсон энэ үед иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, амьдралын чанар, нийгмийн оролцоо, итгэлцэл, аюулгүй байдал зэрэг сайн сайхан байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэмжиж, төрийн бодлого, шийдвэр гаргалтад тусгах нь дэлхий нийтийн чиг хандлага болоод байна. Мөн Бутанд айлчлах үеэр дурдаж байсанчлан Монгол Улсаа ч мөн өөрийн соёл, үнэт зүйл, хөгжлийн онцлогт нийцсэн Үндэсний сайн сайхан байдлын хэмжүүртэй болгож, төрийн бодлогоо зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр бус, иргэдийн бодит сайн сайхан байдлаар үнэлдэг тогтолцоог бүрдүүлэх нь дараагийн түвшний маань том зорилго билээ юм.
Энэ томоохон ажлыг хамтран дэмжиж, хэрэгжүүлэхэд оролцож буй Л.Энх-Амгалан сайд, Ж.Энхбаяр сайд болон Эдийн засаг, хөгжлийн яамны хамт олон, Төрийн албаны зөвлөлийн дарга, мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Иргэдийнхээ сайн сайхан байдлыг хэмждэг, тэр үнэлгээндээ тулгуурлан бодлого боловсруулдаг Монгол Улсыг хамтдаа бүтээцгээе" хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.