Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн О.Саранчулуун өнөөдөр /2026.07.31/ Камбожийн Хаант Улсын Хааны академийн ерөнхийлөгч, академич, доктор Сок Точ, тус академийн бодлогын шинжээч, олон нийттэй харилцах албаны захирал, доктор Сеун Сам нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол, Камбожийн харилцаа, парламент болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлогын судалгаа, хүний хөгжил, нийгмийн хамгаалал, хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр туршлага солилцох боломжийн талаар санал солилцов.
Мөн хоёр улсын судлаачид, залуучууд, бодлого боловсруулагчдын харилцааг дэмжих, хамтарсан судалгаа, төсөлт ажлууд зохион байгуулах чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжтойг онцоллоо.