Үйл явдал1 мин унших
400 гаруй сурагчийн сандал ширээг Японоос ачууллаа

Ямагата мужийн захиргаатай Шинэ Монгол эрдмийн хүрээлэн хамтран ажиллах санамж бичигтэй. Энэ хүрээнд олон жилийн турш өөрийн сургуулийн хэрэгцээнд ширээ сандал оруулж ирж байсан туршлагатай.
Харин манай улсын хувьд ялангуяа, шинээр баригдаж ашиглалтад орж буй төрийн сургуульд ширээ сандлын хангамж маш дутагдалтай хэвээр байна. Энэ асуудлыг шийдэхэд багахан ч гэсэн хувь нэмэр оруулах үүднээс 400 гаруй сандал ширээг Япон улсын Ямагата мужаас ачууллаа. Эдгээр ширээ сандлыг УБ хотын хэрэгцээтэй сургуулиудад тарааж өгөх болно. Ачилт хийх үеэр 20 шавь маань ирж гар бие тусалсанд талархаж байна.



Сэтгүүлч Ц.Соёлмаа

