Үйл явдал1 мин унших

Сайхан наадаарай!

Сайхан наадаарай!
СЗХ-ны дарга Ж.Жамбаажамц

Монгол төрийн дархлаа болсон төрт ёс, үндэсний эв нэгдэл, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө оюун ухаан, хөдөлмөр бүтээлээ зориулан, санхүүгийн зах зээлийн тогтвортой, ил тод, хариуцлагатай хөгжлийг хамтдаа бүтээлцэж буй санхүүгийн салбарын нийт ажилтан, албан хаагчид, зохицуулалттай этгээдүүд, мэргэжлийн холбоод, хөрөнгө оруулагчид, даатгуулагчид, харилцагчид, үйлчлүүлэгчид Та бүхэндээ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Төрт ёсны бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадам нь монгол түмний төрт ёс, түүх, өв соёл, үндэсний бахархлыг үеийн үед өвлүүлэн хадгалж, эв санааны нэгдлийг бататган бэхжүүлдэг үндэсний их өв соёл билээ.

Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009