Үйл явдал1 мин унших

С.Бямбацогт: Миний багын мөрөөдөл ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ

Би хашааны хүүхэд.
Хашаанд тоглож, худгаас ус зөөж, түлээ хагалж, нүүрс түлж өссөн.
Миний багын мөрөөдөл ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ.
Энэ мөрөөдлөө бодит болгохын тулд ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЦГААЯ хөтөлбөрийг анх санаачилсан.
Төслийн хүрээнд 700 орчим айл яндангаасаа салж утаа гаргахгүй, хөрс бохирдуулахгүй, худгаас ус зөөхгүйгээр хашаандаа сайхан амьдрах боломжтой болсон хэдий ч эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан буцаад галаа түлэх эрсдэл бий болж байгаа.
Энэ асуудлыг шийдэх хамгийн ухаалаг шийдэл бол НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ юм. Айл өрхүүд маань нарны хавтан ашигласнаар:
✅Халаалт болон цахилгааны асуудлаа хамгийн хямд өртгөөр шийдвэрлэх.
✅Хэрэглээнээс илүү гарсан цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
Хэрэв иргэд маань гэрэл цахилгаан, халаалтын асуудлаа НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР шийдчихвэл хашаандаа Ч.Түмэндэмбэрэл ахынх шиг яг л ингэж цэвэр цэмцгэр, тав тухтай, хамгийн гоёор амьдрах боломж бидний хаяанд иржээ.
Хашаандаа сайхан амьдарцгаая!

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009