Үйл явдал1 мин унших
“INCLUSIVE DROUGHT RESILIENCE: GENDER, YOUTH AND INVESTMENT” сэдэвт арга хэмжээнд оролцлоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17-ын хүрээнд зохион байгуулагдсан “INCLUSIVE DROUGHT RESILIENCE: GENDER, YOUTH AND INVESTMENT” сэдэвт арга хэмжээнд оролцож, ган, цөлжилтийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүд, залуучуудын манлайлал, оролцоог нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
? НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Дэлхийн механизм, Өмнөд Африкийн Усны дэлхийн түншлэл, Граса Машелийн Итгэлцлийн сан хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд төр, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид, эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл оролцож, гангийн эрсдэлийг гамшиг болсны дараа бус, урьдчилан сэргийлэх шатанд нь хөрөнгө оруулах, ногоон санхүүжилтийг эмэгтэйчүүд, залуучууд болон орон нутгийн иргэдэд хүртээмжтэй болгох, тэднийг зөвхөн дэмжлэг хүртэгч бус шийдлийн эзэн, манлайлагч болгон дэмжих талаар санал солилцлоо.
Мөн орон нутгийн сайн санаачилгыг төрийн бодлого, үндэсний хөтөлбөр болон олон улсын санхүүжилттэй холбон, бодит төсөл, тогтвортой бизнес болгон хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.