Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Өнөөдөр дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтлын асуудалтай нүүр тулж байна. Энэ сорилтыг зөвхөн байгаль орчны асуудал гэж харах бус, амьжиргаа, эдийн засаг, жендэрийн тэгш байдлын асуудалтай уялдуулан шийдвэрлэх шаардлагатай.
Монгол Улсын хувьд бэлчээр, усны эх үүсвэр, газрын доройтол нь малчин өрхийн амьжиргаатай шууд холбоотой. Ялангуяа малчин эмэгтэйчүүд байгаль, бэлчээр, усны нөөцийг хамгаалах уламжлалт мэдлэгийг хадгалж, орон нутагтаа бодит манлайлал үзүүлж ирсэн ч санхүүжилт, технологийн хүртээмжийн тэгш бус байдал тэдний боломжийг хязгаарласаар байна.
Тиймээс газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежментэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээс гадна тэдэнд хөрөнгө, технологи, шийдвэр гаргах эрх мэдлийн бодит боломжийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна.
Энэ хүрээнд жендэрийн тэгш байдлыг газрын нөхөн сэргээлт, ногоон санхүүжилттэй уялдуулан бодитоор хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриаллаа.
Байгаль орчны тогтвортой байдал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл, орон нутгийн хөгжлийг хамтад нь дэмжсэн шийдэл илүү үр дүнтэй талаар онцоллоо.