Үйл явдал1 мин унших

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Эрдэм номын их үйлсэд шамдаж буй нийт сурагчид, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүддээ шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе!

Засгийн газраас ирээдүйн Монгол иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хүүхдийн зөв зохистой хооллолтыг төлөвшүүлэх бодлогын хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг үдийн сүүгээр хангах “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хүүхэд бүрийг шим тэжээллэг, чанартай, аюулгүй хүнсээр хангах нь тэдний эрүүл өсөлт, хөгжилд оруулж буй чухал хөрөнгө оруулалт юм. Түүнчлэн энэхүү хөтөлбөр нь дотоодын сүүний үйлдвэрлэл, малчид, фермерүүдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж, хүүхдийн эрүүл мэндийг хүнсний үйлдвэрлэлийн хөгжилтэй уялдуулах ач холбогдолтой юм.

Шинэ хичээлийн жилдээ хүүхэд бүр эрүүл чийрэг, эрч хүчтэй, инээд хөөртэй, эрдэм мэдлэгээр дүүрэн өсөж, Монголын ирээдүй улам гэрэлтэн бадрах болтугай!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Ерөнхий боловсролХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023
  3. 2022

Дата архиваас

  1. 2024
  2. 2023
  3. 2021
  4. 2020