Үйл явдал2 мин унших

МӨНГӨ БА ШУДАРГА ЁС

Төсвийг энгийн утгаар нь шууд “мөнгө” гэж бичье. Төсвийг зохиохдоо, төлөвлөхдөө ирэх жилүүдийн эдийн засгийн байдал, хүндрэл бэрхшээл, сорилт зэргийг тооцон судалгаажуулж “төсөөлөл”, “хүрээ” гаргана. Тэр төсөөлөл бөгөөд хүрээндээ “хөгжлийн хөтөлбөр” гаргана. Мэдээж өмнөх жилийнхийгээ дүгнэнэ.

Маргааш ээлжит бус Чуулган чуулна. Төсвийн тодотгол. Төсвийн тодотгол тойрсон шүүмж, эргэлзээ, дүн хэмжээ бөгөөд зориулалттай холбоотой маргаан байна.

Ямар ч төсөв зохиосон, яаж ч эдийн засаг өссөн, төсвийг шударга ёсонд нийцүүлэхгүй л бол хулгай луйвар тасрахгүй. Татвар төлөгчдөөс, иргэдээс, аж ахуйн нэгжүүдээс бүрдүүлж байгаа төсвийг иргэдийнхээ амьжиргааг ахиулахад зориулсан, бизнесийн орчныг тэлэхэд чиглүүлсэн байдлаар л хийхгүй бол хурууны завсраар урссан элс мэт үр дүнгүй.

Тиймээс энэ парламентын бүрэн эрх талдаа ортол нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсвийг нарийвчлан нийцүүлэх тухай шаардлагаа ахин тавьж байна.

Нэг улс, нэг төр, нэгдмэл Монгол Улсын хувьд монгол хүний аюулгүй байдал, эрх чөлөөт байдлыг бататгасан, хүний эрхийн мэдрэмжтэй, хүртээмжтэй, гол нь шударга шалгуураар төсөвтөө хандах цаг болсон.

Нэн тэргүүнд эрүүл мэнд, боловсролын талбарт байгаа суурь шинж чанартай хөрөнгө оруулалтын асуудлуудыг цэгцлэхэд төсвийг зоригтой зориулах хэрэгтэй. Дараа нь хувийн хэвшил, бизнесүүдийг эдийн засгийн дарамт багатай, болвол дарамтгүй орчинд дэмжихэд төсөв чиглэгдэх ёстой.

Төсөв ил тод, хүртээмжтэй, шударга болж байж нийгэмд өсөлт хөгжилт ирж, улмаар улс орны өрсөлдөх чадвар ахина.

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008