#Тойрог1 мин унших

Улсын сургуулийн шинэ жишиг 57 дугаар сургуулиас эхэлж байна

Улсын сургуулийн шинэ жишиг 57 дугаар сургуулиас эхэлж байна

Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болон шинэчлэгдлээ.

Тус сургууль өмнө нь зөвхөн халаалт, цахилгаандаа жилд 307 сая төгрөг зарцуулдаг байсан бол одоо 50 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 46.8 кВт-ын батарей хуримтлуурын системтэй болж, эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хэсгийг өөрөө үйлдвэрлэж, хуримтлуулах боломжтой боллоо.

Улсын сургуулийн шинэ жишиг 57 дугаар сургуулиас эхэлж байна
Улсын сургуулийн шинэ жишиг 57 дугаар сургуулиас эхэлж байна
  • Мөн сурагчид 402 ширхэг Chromebook төхөөрөмжөөр хангагдаж, биологи, физик, математик зэрэг хичээлээ 3D орчинд үзэх боломж бүрджээ.
  • Анги танхимуудад агаар цэвэршүүлэгч суурилуулж, дотор болон гадна агаарын чанарыг хэмжих төхөөрөмжтэй болсон байна. Мөн гидропоник системээр ургамал, ногоо ургуулж, хүүхдүүд байгальд ээлтэй амьдралын хэв маягт суралцах боломж бүрдэж байна.
  • Сургуулийн гадна хүүхдээ аюулгүй буулгах түр зогсоол, ухаалаг хаалга, нийт 20 камерын хяналт, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр зэрэг хүүхдийн аюулгүй байдлыг хангах шийдлүүдийг нэвтрүүлжээ.

    Улсын сургуулийн шинэ жишиг 57 дугаар сургуулиас эхэлж байна
    Улсын сургуулийн шинэ жишиг 57 дугаар сургуулиас эхэлж байна

Ерөнхий сайд Н.Учрал ирэх онд улсын хэмжээнд 100 сургуулийг энэ зарчмаар шинэчлэх санхүүжилтийг төсөвт тусгасан талаар онцоллоо. Улсын сургуулийн чанар, орчин, хүртээмжийг сайжруулах энэхүү бодит шинэчлэл манай Чингэлтэй дүүргээс эхэлж байгаад баяртай байна.

Эрдмийн өргөө бүр хүүхэд бүрт ээлтэй, эрүүл, аюулгүй, гэрэлтэй байх болтугай.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009