Онцлох мэдээ1 мин унших

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ирэх оны төсөв, баримталж буй зарчмаа Үйлдвэрчний эвлэлийнхэнд танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ирэх оны төсөв, баримталж буй зарчмаа Үйлдвэрчний эвлэлийнхэнд танилцууллаа

Тэрбээр, "Инфляц өндөр байлаа гээд бүх хөнгөлөлттэй зээлийг зогсоогоод тэтгэвэр, тэтгэмж нэмэхгүйгээр урагшлах нь иргэдээ мартаж байгаатай адилхан. Ийм үед хамгийн зохистой арга хэмжээ нь төр бүсээ чангалах юм.

Их хуралд өргөн мэдүүлсэн төсөв төр бүхэлдээ бүсээ чангалж буй бодлого. Урсгал зардлыг бүхэлд нь тэглэсэн. Сайд нар зөвхөн цалингаа тавиад явна. Инфляц өөрөө бодит хэрэглээ. Ахмадуудын тэтгэврийг 799-ээс 1 сая болголоо гээд инфляц өдөөхөөс илүү орлогыг нь баталгаажуулна. Амьдрал, ахуйд нь нэмэр болно" хэмээн мэдэгдлээ. 
 

Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захиралтай зогсож байгаад би ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Ногдол ашгаа авахаар албан ёсоор баталгаажууллаа. 3 их наядын 1 их наядыг нь ард түмний хуримтлалын санд хийнэ. 2 их наядаар нь 10 аймагт Дулааны станц, VI цахилгаан станц, 4 боомтын шинэчлэл, бүс болгонд Кембрижийн сургууль байгуулна. Үйлдвэр, ажлын байр нэмэгдүүлэхэд энэ мөнгийг зарцуулна.

Оюутолгойн 3 их наяд, ТӨК-иудын 3.5 их наядын ногдол ашгийн мөнгө төсөвт төвлөрөх ёстой. ТӨК-иудын 3.5 их наядын ногдол ашгийг тэтгэвэр, цалингийн нэмэгдэл, шинэчлэлд зарцуулна. Үүнийг том төсөв гэж хэлж болохгүй.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008