#Коммент2 мин унших
Х.Тэмүүжин: Ардын нам зодолдохоороо бөөн гэмт хэрэг, зөрчил ярьж сенсацилдаг!

Сүүлийн хоёр жил төсөв хэлэлцэхтэй зэрэгцэн улс төрийн халуун сэдэв өрнөж, нөлөө бүхий албан тушаалтнууд үнэн, худал нь эс тайлагдах гэмт хэргийн мэдээллийг дур зоргоороо ярьж. Бие биесийгээ харлуулах, нийгэмд талцал үүсгэдэг хандлага гаргадаг боллоо.
Эрүүл бус энэ гажуудлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ.
"Тэрээр, Тэр үед хөрөнгөлөг хурандаа гэж байсан бол одоо мөрдөстэй генералуудын мөнгөтэй болон улс төрийн эрх мэдэлтэй жонглёр тоглож байгаа юм байна. Дээр нь сонирхолтой бөгөөд төвөгтэй харагдаж байгаа нэг зүйл бол Ардын намын 2 хуваагдсан бүлгийн хоорондын зодоон Засгийн газар дахь кабинет. Ерөнхий сайд, сайдуудын хоорондын толхилцооноос давсан тогтолцооны авлига болон тогтолцооны хямрал нүүрлэчихжээ. Яг л галт уул шиг дэлбэрч байна. Худал, үнэн нь мэдэгдэхгүй энэ үй, түмэн мэдээлэл буухдаа галт уулын тоос шиг бүх хүний тархийг бохирдуулж байна. Аль нь үнэн, аль нь худлаа юм. Одоо төр, УИХ ажлаа хийх цаг болжээ.
Ардын нам зодолдохоороо бөөн гэмт хэрэг, зөрчил ярьж сенсацилдаг. Харин тэврэлтэхээрээ бүх юмыг мартаад тосоо гартал албан тушаалаа наймаалцдаг. Ийм л түүхтэй хэдэн арван жил, олон ЗГ-ыг дамжуулж явлаа. Одоо парламентыг ажилд нь оруулъя.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд парламентын хяналт болон парламентын дотоод ардчиллыг сайжруулах чиглэлээр нэлээн олон хууль санаачилсан. Үүний нэг нь УИХ-ын тухай хуульд орсон өөрчлөлт буюу Хууль сахиулах үйл ажиллагааны тусгай хяналтын дэд хороо гэж байгуулах. Энэ хуулийг өргөн бариад батлуулах гэж бараг бараг жил тэмцэлдсэн. Нэр бүхий Ардын намын нөхдүүд энэ хуулийг батлуулахгүй гэж нэлээн үзсэн.
Баталсны дараа үйлчлэх хугацааг нь жил хойш нь хаясан. Тэгээд 2026 оны 5 сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон. Гэтэл энэ Тусгай хяналтын дэд хороог байгуулахгүй өнөөдрийг хүртэл явж байгаа. Үүний шалтгаан нь ердөө энэ.

Гаргаж уудалсан энэ бүх мэдээллийн аль нь үнэн, аль нь худлааг нь сортолж ажилладаг систем чинь энэ парламентын хяналт. Тусгай хяналтын дэд хороо байгуулаад энэ гүйцэтгэх ажил нь хууль бус байсан юм уу, үгүй юм уу. Энэ мөрдөстэй генералууд хууль бус үйл ажиллагаа явуулсан юм уу, үгүй юм уу. Хэнийх нь яриад байгаа үнэн худлаа гэдгийг нь баримтаар нь нягталж үзэх хэрэгтэй".
Сэтгүүлч Ц.Соёлмаа
