Үйл явдал2 мин унших

Боловсролын салбарт хийгдсэн шинэчлэлүүд эрэмбэ дараагүй, тооцоогүй явж ирсэний золиосонд өнөөдрийн нөхцөл байдал үүссэн

Боловсролын салбарт хийгдсэн шинэчлэлүүд эрэмбэ дараагүй, тооцоогүй явж ирсэний золиосонд өнөөдрийн нөхцөл байдал үүссэн
Гишүүн болсоны дараа салбарын судлаачдын гаргасан тооцоо, судалгааг үндэслэн стратегийн ач холбогдолоор нь үнэлэн тэргүүлэх 10 чиглэлийг дараах байдлаар тодорхойлсоноо ярьлаа.
? 1-рт, Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх
Шийдэл нь: 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих. Аль аймаг, дүүргийн хаана барих байршлыг хүртэл гаргаж, эрэмбэлсэн.
?‍? 2-рт, Багшийн тоон болон чанарын хомсдолыг арилгах
Шийдэл нь: Багш үндсэн мэргэжлийн хичээлээ нормт 19 цагаар заах зарчмыг барьж 7000 гаруй багшийн хомсдол байгааг хүлээн зөвшөөрч, багшийн ачааллыг хөнгөлөх, үнэлэмж, нэр хүндийг өргөх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх төсөл санаачлаад байгаа
3-рт, Сургалтын цэгцтэй орчин бүрдүүлэх
Шийдэл нь: Нэг бүлэгт байх хүүхэд 35-аас хэтрэхгүй, нэг сургуулийн нийт суралцагсадын тоог 1800-аар хязгаарлах, сургалтын орчны стандарт норм нормативын жишиг тогтоох
? 4-рт, Сургуулийн бие даасан байдал, менежментийг сайжруулах
Шийдэл нь: Сургууль цэцэрлэгийн удирдлагыг системтэй бэлтгэх, чадавхжуулах, дотоод нөөц боломжийг бүрэн ашиглах, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэх
❤️ 5-рт, Зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх
Шийдэл нь: Үндэсний цөм хөтөлбөрт үндэслэн бүх шатны сургууль, цэцэрлэг бүр дээр хэрэгжүүлж, суралцагсдын хандлага төлөвшилд онцгой анхаарч, сургалтын үйл ажиллагааг цогцоор хэрэгжүүлэх.
?‍?✨6-рт, Багшийг ажлын байранд хөгжүүлэх
Шийдэл нь: Нэг судлагдахууны бус "ХҮНИЙ БАГШ" болж, хүүхдэд итгэл өгдөг, хүүхдийг асаадаг багш нар бэлдэх, суралцдаг, сэтгэл зүйч, бүтээлч багш болох сэдэл өгч, үнэлгээ, урамшууллыг боловсронгуй болгох
?⚙️ 7-рт, Төрөлжсөн ахлах сургууль, коллежийг бүсүүдэд байгуулах
Шийдэл нь: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн дунд шатны техник, үйлчилгээний мэргэжлийн ажилтнуудыг бэлдэх, сургууль бүрийг үйлдвэрлэлийн баазтай болгох
?️? 8-рт, Төрийн өмчийн ИДС-иудыг бодлогоор дэмжих
Шийдэл нь: Багш, эмч, инженер зэрэг эрэлттэй мэргэжилтэн бэлддэг дотоодын ИДС-ийг төрөөс бодлогоор тууштай дэмжиж санхүүжилт, засаглал, хөрөнгө оруулалт дээр анхаарах
?‍?‍?‍??9-рт, Гэр бүлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх
Шийдэл нь: Хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо хариуцлагыг нэмэгдүүлэх, үүрэгжүүлэх, орон даяар эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг хүүхдийнх нь сургууль дээр хэрэгжүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх
?? 10-рт, Хиймэл оюун, технологи, цахим сургалт хөгжүүлэх
Шийдэл нь: Цахим сургалтын платформыг улам хөгжүүлж, сонирхолтой агуулгаар баяжуулж, зөв зохистой хэрэглээг мөрдүүлж, сурагчийн болон багшийн туслах апп нэвтрүүлэх.
Эдгээр санал санаачлагынхаа талаар санал бодлоо хуваалцлаа. Та бүхэн санал бодлоо хэлээрэй.

Эх сурвалж:

News.mn

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008