Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: Монгол Улсын 900 мянга гаруй гэр бүлийн тоон судалгааг нарийн гаргах хэрэгтэй!
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун дараах байр суурийг илэрхийллээ.
Гэр бүлийг дэмжих, гэр бүлийн хөгжлийг дэмжих ямар ТББ, иргэний нийгэмтэй хамтран ажиллаж саналыг нь авсан бэ? Гэр бүлийн хөгжил гэдэг категориудад тодорхойлсон уу ? Би өмнөх байнгын хорооны хурал дээр асуусан .
Гэр бүлийн хөгжил гэж яг юуг хэлж байгаа вэ, үүнийг тодорхойлсон уу? Монгол Улсын гэр бүлийн статистик судалгаагаар нийт өрхийн хэд нь 3-4хүүхэдтэй гэр бүл байгаа юм. Нийлмэл гэр бүл хэд байна? Ахмад настай хүмүүстэй, 2-оос дээш гэр бүл амьдардаг. Хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, байнгын асардаг хүнтэй гэр бүл хэдэн хувь байна. Ганц бие хүмүүс хэдэн хувь байгаа юм.
Гэр бүлийн нэг гишүүн нь гадаадад оршин суудаг, тоолохоороо хаяг дээрээ байдаг гэр бүлийн хэдэн хүн байгаа вэ. Энэ тоог гаргаад , тайлбарлаад өгөөч. Энэ судалгааг хийж байж өнөөдөр гэр бүлийг дэмжих асуудал орж ирэх ёстой. Яагаад гэвэл Монгол Улсын 900 мянга гаруй гэр бүл бүгдээрээ зөвхөн ээж, аав хүүхдүүд байдаг гэр бүл биш . Тэгэхээр тоо судалгааг эхлээд гаргаж ярилцмаар байгаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


