Онцлох мэдээ1 мин унших
Говийн бүсийн Кембрижийн хөтөлбөртэй цогцолбор сургууль Цогтцэций суманд байгуулагдана

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Онцлох мэдээ1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Өнөөдөр Боловсролын яам болон “Энержи Ресурс” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Кембрижийн хөтөлбөртэй сургууль, дотуур байр бүхий цогцолбор байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
Цогтцэций суманд ажиллаж, амьдарч буй олон залуу гэр бүл хүүхдүүдээ орон нутагтаа сургаж, гэр бүлээрээ тогтвортой амьдрах хүсэлтэй байдаг. Гэвч ахлах ангийн боловсролын сонголт, дотуур байрны хүртээмж хязгаарлагдмал байдгаас шалтгаалан хүүхдүүдээ нийслэлд сургах, улмаар гэр бүлээрээ шилжин суурьших шаардлага тулгардаг.

Энэхүү төслийн хүрээнд Кембрижийн хөтөлбөртэй 320 хүүхдийн сургуулийн цогцолбор, дотуур байрыг байгуулна. Ингэснээр хүүхдүүд орон нутагтаа олон улсын хөтөлбөрөөр суралцаж, чанартай боловсрол эзэмших боломж нэмэгдэнэ. Мөн орон нутагт ажиллаж, амьдарч буй гэр бүлүүдийн тогтвортой амьдрах нөхцөлийг дэмжих ач холбогдолтой.
Бид Монгол Улсын зургаан бүсэд Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулах зорилт тавин ажиллаж байгаа. Цогтцэций суманд эхэлж буй энэхүү төсөл нь уг зорилтын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжих бодит бүтээн байгуулалтын эхлэл болж байна.