Байр суурь2 мин унших
Д.Рэгдэл: Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд Боловсролын яамыг оруулж болох уу!
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан тогтоолын төслийг дэмжлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл байр сууриа илэрхийллээ.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол нэлээн хүнд замаар явж батлагдсан. Эцэслэн батлах хугацаа, эцсийн хэлэлцүүлэг 2-ын хооронд нэлээн урт хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хооронд магадгүй тамхиныхаа нөөцийг янз янзаар бүрдүүлсэн үйлдэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Үүнээс болж хуулийн хэрэгжилтийг хойшлуулна гэдэг нь утга учир багатай. ЗГ-ын зүгээс нэгэнт оруулаад ирсэн тамхины нөөцийг мөрдөж байгаа хуульдаа зохицуулаад худалдан борлуулах ажилд нь ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлдэг юм уу, зохицуулалт хийж өгөх ийм боломж байхыг үгүйсгэх арга байхгүй. Ингэж болох байх.
Хууль гарсантай холбогдуулаад далд худалдаа нэмэгдүүлэх асуудал угаасаа л гарна.
ЗГ тамхины далд худалдааг нэмэгдүүлэхгүйн тулд маш тодорхой ажил төлөвлөж, эхнээс нь тэмцэж явахгүй бол сүүлдээ далд худалдаагаа хүчрэхээ байчихна. Иймд энэ тогтоолыг бид нар аль болохоор хурдан баталж өгөх нь зүйтэй . Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд 2 дугаар заалт 1.2 таниулах, мэдээлэх, сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах.
Дараа нь Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах салбар дундын ажлын хэсэг байгуулж ажиллуулах тухай заалт байгаа юм. Агуулга нь үндсэндээ бараг нэг агуулгатай л заалт байна гэж хараад байгаа. Эхний 2 дугаар заалт дээр Боловсролын яам орвол их зүгээр санагдаад байгаа юм. Энэ тамхины хэрэглээг цэцэрлэг сургуулиас нь эхэлж энэ буруу зүйл, эрүүл мэндэд хортой зүйл хэрэглэж болохгүй гэж дадуулж сургахгүй бол нэгэнт том болсон үед нь үүнийг хаях, барих асуудал бол хүнд байдаг. Би өөрөө тамхи татаж байгаад хаясан хүн зовлонг нь мэдэх юм .
Сэтгүүлч Ц.Соёлмаа
