Үйл явдал1 мин унших

Боловсролын салбар өнгөрсөн 7 хоногт

Боловсролын салбар өнгөрсөн 7 хоногт

Боловсролын салбарт өнгөрөгч 7 хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хүргэж байна.

  • Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн боллоо.
  • зургаан салбар хуралдаан болсон, мөн төрийн ордонд эх хэл нэг монгол үндэсний зөвлөгөөн боллоо.
  • Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа. 45 мянган оюутны оролцоотой судалгааны үр дүнд тодорхой болсон тулгамдсан асуудал, бодлогын саналуудын талаар санал солилцлоо.
  • “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн удирдах хороо хуралдав.
  • Кембрижийн их сургуулийн Хэвлэл, үнэлгээний газрын Олон улсын боловсролын хэлтсийн Зүүн Азийн бүсийн захирал, доктор Жин Жао, тус хэлтсийн олон улсын сүлжээний төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан захирал Том Кендон нарыг хүлээн авч уулзлаа.
  • Кембрижийн олон улсын шалгалтын 2026 оны үнэлгээний дүнгээр Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн 11 сургуулийн 55 сурагч Cambridge Outstanding Learner Awards шагнал хүртэж, олон улсын түвшний өндөр амжилт үзүүллээ.
  • Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгт 236 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна. Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн явц, үр дүнг хэлэлцэх салбар дундын хамтарсан ажлын хэсгийн ээлжит уулзалт боллоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Ерөнхий боловсролХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023
  3. 2021
  4. 2020