Байр суурь1 мин унших

О.Саранчулуун: Эрүүл мэндийн оношоор хүний хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох боломжгүй

УИХ-ын асуулгын цагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга болон гишүүд Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: 

Ерөнхий сайд аа! Hүүхдийн эрхийн конвенцоор хүүхдүүд 0-18 настай хүний хүүхэд гээд олон улсын баримт бичиг дээр тодорхойлчихсон байдаг. Гэтэл манайд эрүүл мэндийн сайд, Гэр бүл НХХ-ын сайдын хамтарсан тушаалаар болохоор насыг 16 гээд ангилчихсан. Тэгээд энэний дунд юу болж байгаа вэ гэхээр байнгын асаргаа шаардлагатай 0-16 насны хүүхдүүдэд зориулсан үйлчилгээ нь байгаад, 17 настай хүүхдүүд дунд нь орхигдчихоод байгаа. Үүнийг хөндөөд асуухаар Халамжийн тухай хууль дээр өөрчлөлт оруулахаар орж ирнэ гээд яриад байгаа. Гэтэл Халамжийн тухай хуулийг батлагдаад хэрэгжих хүртэл бид нар дахиад 1,5 жилийн хугацаа хэрэгтэй. Энэ дунд орхигдоод байгаа хэдэн 100 хүүхдүүдийн асуудал яригдаад байна. Энийг нэг мөр болгохын тулд яах вэ гэдэг дээр албан ёсны хариулт хэрэгтэй байгаа гэж олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд асууж байгаа юм. Жишээлбэл 16 нас хүрээд дараа нь насанд хүрээд ирэхээр хүүхдүүдийн онош нь өөрчлөгдчихөөд байгаа. Эрүүл мэндийн оношоор хүний хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох боломжгүй. Монгол Улсад л ийм байна. Энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009