Байр суурь1 мин унших

Солонгост гэрээгээр ажиллаж байсан иргэдийг бүртгэнэ

Солонгост гэрээгээр ажиллаж байсан иргэдийг бүртгэнэ

Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг ирэх сард авна. Гадаадад ажиллах хүч илгээх асуудал эрхэлсэн хэлтэс болон БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас авдаг уг шалгалтад БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авахаар болсон байна.


Мөн 2010.01.01-нээс хойш гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн иргэд хамрагдах бөгөөд бүртгэлийг Хөдөлмөрийн төв биржийн байранд тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд хийх аж.Шалгалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж, ХХҮГ-ийн www.hh.gov.mn, www.hudulmur.mn болон БНСУ-ын ажил үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын www.monkor.net вэб сайтнаас авч болох аж.
 

Сэтгүүлч ts8060

Гадаадад амьдарч буй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011