Үйл явдал1 мин унших
Дахин төлөвлөлтийг битгий улстөржүүл

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
Энэ төслийг хэтэрхий улстөржүүлээд байгаа нь харамсалтай. Төслийг хэрэгжүүлэх цагаас эхлэн “Инженерийн мэдлэггүй, худлаа ярилаа, төсөл бүтэхгүй” гэх мэтээр дайрч давшилж, шүүмжилж байсан. Бид “Битгий улстөржүүлээд байгаач. Иргэдийг сайхан амьдруулахын тулд ийм ажил эхлүүллээ”гэж гуйж, тайлбарласаар ирсэн.
Хэтэрхий их улстөржүүлээд байгаа Барилга хот байгуулалтын яамныхан төслийн явцыг газар дээр нь очоод үзэх хэрэгтэй. Барилгын компаниуд маань төслөө хэрэгжүүлэх гэж багагүй хөрөнгө мөнгийг зарцуулж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 80-100 мянган айлын орон сууц баригдана.
Одоохондоо байрны эрэлт их байна. Барилгын компаниуд газрыг нь чөлөөлөх айлуудтайгаа тохиролцож байна. Чөлөөллөө гэхэд айлуудыг нь түрээсийн байраар хангаж байгаа шүү дээ. Зүгээр жишээ болгон ярья л даа. 100 айлын 90 зөвшөөрчихлөө гэж бодъё.
Гэтэл10 нь зөвшөөрөхгүй. Эсвэл дааж давшгүй үнэ хэлнэ. Тэгээд 10 хувиас нь болоод үлдсэн 90 хувь нь сайхан орчинд амьдрах эрхгүй болж байгаа юм. Үүнийг албадан чөлөөлөх хууль эрхзүйн орчин байхгүй. Хувийн өмчид төр халдах ёсгүй.
Эх сурвалж: News.mn
Сэтгүүлч sevjid

