Үйл явдал3 мин унших
Д.Оюунхорол: Нийгмийн тулгамдсан, эмзэг асуудлуудад анхаарал хандуулах эрмэлзлээр албан бус бүлэг байгуулсан

Сэтгүүлч batzaya
Одоохон...
Үйл явдал3 мин унших

Сэтгүүлч batzaya
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэнд хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн энэ удаагийн парламентад сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тэд УИХ-д албан бус “Эмэгтэй гишүүдийн бүлэг” байгуулсан билээ.
Тус бүлгийн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгож байгаа асуудлууд нь:
Энэ үеэр “Эмэгтэй гишүүдийн бүлэг”-ийн дэд дарга З.Нарантуяа Олон улсын парламентын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын салбар байгууллагууд зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд Монголын эмэгтэй парламентчид оролцох боломж, гүйцэтгэх үүргийн талаарх зорилт, саналаа илэрхийллээ.
Тэрбээр тус бүлгийн гишүүд дээр дурдсан 10 асуудлаас гадна хуулийн хэрэгжилт, тухайлбал ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, ахмадуудад хуулиар тогтоосон тусламж дэмжлэг нь ямар нэг саадгүйгээр хүрч байна уу, төрийн захиргааны шат шатны байгууллагууд зорилтот бүлгээ зөв тодрхойлж чадаж байна уу гэх мэтэд анхаарлаа хандуулбал сайн байна. Түүнчлэн зөвхөн өөрийн сонгогдсон тойрог гэлгүй, нийт улсын хэмжээнд аймаг, орон нутгаа бүсчилж үйл ажиллагаа өрнүүлэх, энэ ажилд эрэгтэй гишүүдтэйгээ хамтрах, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан эмэгтэй гишүүдтэй уулзаж, ярилцах зэрэг саналыг дэвшүүлснийг бүлгийн гишүүд талархан хүлээж авлаа. Мөн олон улсын байгууллага дахь оролцоогоо идэвхжүүлэх болон бүлгийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг хангах чиглэлээр УИХ-ын удирдлагын хувьд анхаарч, тусалж дэмжих болно гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд парламент дахь албан бус “Эмэгтэй гишүүдийн бүлэг”-ийн гишүүд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хүрээнд хариуцсан ажлаа илүү үр дүнтэй, сайн гүйцэтгэж, манлайлж ажиллаарай, та бүхний үйл ажиллагаанаас эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо цаашид нэмэгдэх, эсэх нь ихээхэн хамаарна шүү хэмээн захилаа гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.