#Шилэн хууль3 мин унших
Турк дахь монголчууд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй болно

Сэтгүүлч Tsolmon
Одоохон...
#Шилэн хууль3 мин унших

Сэтгүүлч Tsolmon
Монгол Улсын Засгийн газраас гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах, эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсын иргэн олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлж иржээ.
Тухайлбал, ОХУ, БНСУ, БНУУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан туршлагатай бөгөөд үүний үр дүнд ОХУ-аас 40 иргэн, БНУУ-аас 33 иргэн ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан сар тутам өндөр насны тэтгэвэр тогтмол авч байна.
Өмнө нь БНТУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн даатгалд даатгуулж, даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг БНТУ-ын иргэний адил тус улсын хуулийн дагуу эдлэх эрхтэй байсан.
Харин энэхүү хэлэлцээр батлагдсанаар БНТУ-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэд дээрх тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх зэрэг нийгмийн баталгаагаа хангах боломж бүрдэж байна.
Ингэхдээ дараах зарчмыг баримтална:
Хоёр орны иргэд нийгмийн даатгалд давхар даатгуулаагүй байх, өөрөөр хэлбэл томилолтоор ажиллаж байгаагаас бусад тохиолдолд иргэд оршин суугаа тухайн орны хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалд хамрагдаж, нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн ажиллаж байгаа орны хууль тогтоомжийн дагуу төлөх боловч хоёр орны хууль тогтоомжийн дагуу тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох нөхцөл болзлыг хангасан үедээ Монгол Улс болон БНТУ-д тэтгэврийн даатгалд даатгуулж, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, хоёр орны талаас ногдох тэтгэврээ шилжүүлэн авна.
Тэтгэвэр авах эрх үүссэн хүнд хоёр улсын нутаг дэвсгэрт болон 3-дагч улсад оршин сууж байгааг үл харгалзан олгоно.
Хоёр улсад шимтгэл төлсөн даатгуулагч нас барахад ар гэрт нь оршуулгын тэтгэмжийг олгох үед эрх үүсэхгүй бол хоёр улсын талд шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, эрх үүсгэн, тэтгэмж олгоно.
Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй байсан даатгуулагч нөгөө улсын талд хөдөлмөр эрхэлсэн болон эрхлээгүй үед мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэврийг анх өвчин үүссэн тал үргэлжлүүлэн олгох, хэрэв өвчин хүндэрсэн бол хөдөлмөрийн чадвар алдалтын зөрүүг хоёрдагч улс хариуцан олгоно.