Онцлох мэдээ3 мин унших
ХЗБХ: 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаТөслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.
Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -1.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцож төслийг өргөн мэдүүлсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны төсөв 538.3 тэрбум төгрөгөөр баталсан, төлөвлөгөөт ажлууд хэрэгжиж байгааг тэрбээр тэмдэглэв.
Хил хамгаалах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөн тодорхой тооны орон тоо нэмэгдүүлэхээр төсөлд тусгаад байгаа аж. Хөрөнгө оруулалтын тухайд 215.2 тэрбум төгрөгийн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн, 48 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгуулсан байна. Үүнд шилжих хөрөнгө оруулалт, тодорхой тооны шинэ бүтээн байгуулалтууд бий гэв. Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц дахь хөрөнгө оруулалтын зардал өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан гэдгийг салбарын сайд нь онцолж байлаа.

“Нэг иргэн-нэг бүртгэл” гэсэн Засгийн газрын хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд барилга байгууламжийн асуудлыг цэгцлэх шаардлагыг тайлбарлав. Мөн гадаад паспортын бичилтийг хувийн байгууллагаар хийлгэх нь зохимжгүй тул үүнтэй холбоотой зардлыг төсвийн төсөлд тусгасан байна.
Хар тамхитай тэмцэх албанд шинээр нэмэгдэж буй орон тооноос багадаа 2-ыг, мөн экологийн цагдаагийн орон тооноос мөн тус аймагт тодорхой тоог хуваарилах саналыг гаргав. Мал амьдаар нь экспортлохгүй гэдэг шийдвэртэй холбоотойгоор 20 гаруй мянган тооны мал тус сумын нутаг дэвсгэрт байгаа, бөөнөөрөө байгаа мал халдварт өвчинд гарах эрсдлийг санууллаа.
Хувийн байгууллагын мал бааз байгуулсан асуудлыг цагдаагийн ажилтан, албан хаагчид оролцож шийдвэрлэхгүй, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг салбарын сайд хэллээ. Экологийн цагдаа гэдэг шинэ бие бүрэлдэхүүн нь нөхөн сэргээлт хийгдээгүй, хууль бус уул уурхайн асуудалд төвлөрч ажиллах үүрэгтэйгээр байгуулагдаж буйг Ц.Нямдорж сайд тайлбарласан.

Төсөвт өртөг өндөртэй бүтээн байгуулалтуудын асуудлаар Л.Болд гишүүн тодруулж, О.Батнасан гишүүн хилийн шугам, тор, шонг сэргээх, засварлах, камер байрлуулах асуудлаар санал гаргаж байв. Салбарын хэмжээнд барилга байгууламжийн нөхцөл байдлыг судалж, холбогдох дүгнэлтүүдийг гаргахтай холбоотой саналыг гишүүд хэлж байсан. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.