Үйл явдал3 мин унших
Мал зүйчдийн улсын зөвлөгөөн боллоо

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба
Одоогоос 95 жилийн өмнө манай улсад мал зүйн шинжлэх ухааны мэргэжлийн алба үүссэн байна. 1957 онд буюу 62 жилийн өмнө “Зоотехникчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, “Мал аж ахуйг хөгжүүлэх” зорилтуудыг дэвшүүлэн зөвлөлдөж байжээ.
Монгол малыг бүс нутгийн төвшинд цэврээр нь үржүүлэхийн зэрэгцээ ашиг шимийн тодорхой чиглэлээр төрөлжүүлэн үржүүлж, Нарийн, нарийвтар ноост хонины ”Орхон” “Хангай”, “Тал нутгийн цагаан”, “Ерөө”, арьсны чиглэлийн “Сүмбэр” үүлдрийн каракуль хонь, ноолуурын чиглэлийн “Говь гурван сайхан”, “Уулын бор”, махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдэр, Дорнод талын махны хэвшлийн үхэр зэрэг үүлдрийн малыг бий болгосноор үндэсний үйлдвэрүүдийг шинэ нэр төрлийн түүхий эдээр хангаж байжээ.

Сүү, махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор гаднын улс, орнуудаас мах сүүний болон сүүний чиглэлийн өндөр ашиг шимт үхрийг нутагшуулан үржүүлэх технологийг нэвтрүүлэн, нэг үнээнээс сааж байсан сүүний гарцыг 2.0-2.5 дахин нэмэгдүүлсэн байна.

2006 онд “Малын чанар сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2010 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлснээр мал зүйн салбар сэргэж, эрчимжих, мал зүйч мэргэжилтнүүд ажлын байраар хангагдах нөхцөл боломж бүрдсэн байна. МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт тавьж хэрэгжүүлснээр “Малын генетик нөөцийн тухай хууль” батлагдан хэрэгжиж байна.
Засгийн газрын 2018 оны 400 дугаар тогтоолоор “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр баталснаар Мал зүйч мэргэжилтний ажиллах эрх зүйн орчин бүрдэж, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүргийн малыг өсгөх, мал сүргийг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
