Онцлох мэдээ1 мин унших
Одоохон...
Одоохон...
Онцлох мэдээ1 мин унших
Хурлын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Өчигдрөөс шатахууны үнэ 50-100 төгрөгөөр буурсан байгаа. Цаашид литр тутамдаа 200 төгрөгөөр буух боломжтой байгаа. Коронавирусийн халдварын энэ үед олон улсад шатахууны үнэ буурсаар байна.
Дэлхийн зах зээлийн шатахууны үнэ ханшийн доод үнэ дээр ирээд байна. Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Дөрөвдүгээр сарын 15 буюу сарын сараа нэг литр шатахуун 200 төгрөгөөр бууж орж ирнэ гэж ойлгож болно.
УУХҮ-ийн яамнаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 30 хоногийн нөөцтэй, дизель түлш 33 хоногийн нөөцтэй байна. Нийтдээ энгийн үеэс 10 хоногийн илүү нөөцтэй байна” гэв.