Үйл явдал1 мин унших
З.Нарантуяа: Иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сая төгрөг болгоно

Эх сурвалж:
Dorgio.mnОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Dorgio.mnАрдчилсан нам /АН/ 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өнөөдөр хүргүүлэв. Тус намаас Монгол өрх-Хөгжлийн бодлого нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулжээ.
УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн З.Нарантуяа “Хөтөлбөрийн гол цөм нь монгол айл бүрийн амьдралд өсөлт гарахад чиглэнэ. Монгол Улс түүхий эдээ экспортолж биш, үйлдвэрлэж боловсруулдаг байх ёстой. Тиймээс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжиж айл өрх бүрийг дэлхийн дундажтай ижил орлоготой болгоход чиглэнэ. Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөгт хүргэх юм. Үнэгүй орон сууцыг урьтал болгохгүй. Иргэн бүр өөрийн хөдөлмөрөөр, тохилог, хүсэл сонирхолдоо нийцсэн орон сууцаа худалдан авах боломжийг бүрдүүлнэ” хэмээв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “АН-ын мөрийн хөтөлбөр “Монгол өрх- Хөгжлийн бодлого” нэртэй. Монгол айл өрх бүрийн амьдралын чанарт өөрчлөлт хийх бодлого боловсруулсан. Иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сая төгрөг болгоно. Иргэдэд үнэгүй орон сууц олгохыг чухалчлахгүй. Харин өөрсдөө хөдөлмөрлөж орон сууцтай болох боломжийг олгоно” гэв.