Үйл явдал1 мин унших
Л.Энх-Амгалан: Экспортыг дэмжих ямар мөнгөний бодлого явуулах вэ?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН САНАЛАА ХЭЛЛЭЭ:
"Мөнгөний бодлого батлах гэж байж ганцхан заалт оруулж ирээд Мөнгөний бодлого баталчихлаа гэж болохгүй. Монголбанкны үүрэг юу вэ? Инфляцийг онилох, валютын нөөцийг бүрдүүлэх, эдийн засгийн бүтцийг өөрчлөх нь Монголбанкны үүрэг мөн үү? Эдийн засгийн бүтэц яаж өөрчлөгдөх гэж байна вэ? Мөнгөний зээлийн бодлого явуулж байж л эдийн засгийн бодлого өөрчлөгдөнө. Валютын нөөцийг: экспортоор, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламж гэсэн гурван эх үүсвэр байдаг. Та бүхэн хуулинд байхгүй юм бүү ярь.
Сэтгүүлч Tuya






