Үйл явдал1 мин унших
С.Чинзориг: Иргэдийг соён гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сурталчилах нь чухал юм
Сэтгүүлч Tuya
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Сэтгүүлч Tuya
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Соён гэгээрүүлэх, түүхээ судалдаг байх, ёс зан заншил, уламжлалаа хадгалдаг байх, асуудалд онцгой анхаарна гэж оруулж ирсэн учраас миний хувьд дэмжсэн. Энэ талаар Соёлын тухай хуульд түлхүү оруулж ирэх хэрэгтэй байна. Монгол хүн бүр соёлын өв тээгч юм. Энэ хууль Соёлын байгуулагуудын тухай хууль болсон харагдаж байна.
Иргэдийг соён гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сурталчилах асуудал чухал байна. Соёлыг сурталчилах цагийг тодорхой зааж оруулах. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдаж байгаа нэвтрүүлгүүд дээр энэ манайд нийцэж байна уу үгүй юу гэдэгт хяналт тавьдаг байх хэрэгтэй.
Соёлыг дэмжье гэвэл төр онцгой анхаарч, санхүүжилтээр дэмжихгүй бол урагшлахгүй. Тийм учраас засгийн газар, их хурлын түвшинд бүхий л талаар дэмжиж, санхүүжилтийн өргөн дэмжлэг үзүүлэх асуудал дээр анхаарах хэрэгтэй.