Үйл явдал2 мин унших
“Парламент-30” шатрын тэмцээн зохион байгууллаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаТэмцээнийг нээж УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан үг хэллээ. Тэрбээр Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ойд зориулан зохиож буй арга хэмжээний салхийг оюуны спортоор эхлүүлж байгааг дурдаад, Монгол Улсын Их Хурал оюуны спортын хаан болох шатрын спортыг ивээлдээ аван нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр онцгой анхаарч Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оноос хойш 8 удаа амжилттай зохион байгуулсныг тодотгож тэмцээнд оролцогчдод амжилт хүсэв. Эхний нүүдлийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав нар хийж, тэмцээнийг эхлүүллээ.




“Парламент-30” шатрын тэмцээн /2020.11.07/ өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.
УИХ-ын эрэгтэй гишүүд:
УИХ-ын эмэгтэй гишүүд:
Д.Мөнхөө

Мөн шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний “Оюунлаг түшээ” тусгай шагналыг Ц.Оюунбаатар (2013), Х.Болорчулуун (2015, 2020), Г.Занданшатар (2017), Б.Пүрэвдорж (2018, 2020), Б.Саранчимэг (2018) нар тус тус хүртэж байв.




