Үйл явдал2 мин унших
УИХ-ын дарга “Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин”-аар шалгарсан Д.Мөнхзулыг хүлээн авч уулзлаа

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаДэлхийн оюуны их наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, оюуны спортоор Монголчууд дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчдад болон Монголын шатрын холбооны удирдлагуудад баяр хүргэе. Гурван сая хүн амтай Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуус оюуны спортод цахиур хагалж, манай улсын баг дэлхийн шилдэг таван багийн нэгээр шалгарсан нь бахархалтай байна” гээд “Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин”-аар шалгарсан Д.Мөнхзулд баяр хүргэж, амжилт хүсэв.

Д.Мөнхзул нь 2014 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дурбан хотноо зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо авч байсан.
Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатарт Азийн шатрын холбооны Зүүн Азийн бүсийг хариуцсан ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдон ажиллах болсонд нь баяр хүргээд Монгол Улсаас анх удаагаа энэхүү нэр хүндтэй албанд томилогдож байгааг онцлон тэмдэглэв.
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Монголын шатрын холбооны ойрын хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар товч танилцуулсан юм.