Үйл явдал1 мин унших
Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголыг аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй байхаар батална

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Дэлхий нийтийг хямралд оруулж буй Ковид-19 цар тахлын улмаас тодорхой салбаруудын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн орлого тасарсан, түүнчлэн цар тахалын үед ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжүүд, иргэдийг татвараас чөлөөлсөн, өрхийн эдийн засгийг дэмжих чиглэлээр авсан арга хэмжээ зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан орлого тасарч буй гэдгийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран нар танилцууллаа.
Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүйн зэрэгцээ төрийн үйлчилгээг олон нийтэд доголдолгүй хүргэхэд анхаарч нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.
Тэргүүлэгчид дээрх асуудлуудыг нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, ээлжит бус II хуралдааныг ирэх баасан гаргийн 10.00 цагт эхлүүлэхээр тогтлоо.