Үйл явдал1 мин унших
Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

Улсын нэгдсэн төсөв
Одоохон...
Үйл явдал1 мин унших


НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил дэлхий даяар эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. Монгол Улсын эдийн засгийн ихэнх хувийг эзэлдэг нийслэлд ч энэ хүндрэл томоохон цохилт боллоо. Орлого багасаж, хөрөнгө оруулалт хумигдаж байна. Буурч байгаа орлого, түүндээ тааруулж төлөвлөсөн ажилд өөрчлөлт орж байгаа тул НИТХ тодотголыг хэлэлцэнэ. 2022 онд ямар бодлогоор явах, эдийн засгийн ямар зөв алхам хийх вэ гэдэг томоохон шийдвэрийг нийслэлийн удирдлагууд эрх зүйн орчны хүрээнд гаргуулж чадлаа. Иймээс Хотын даргад НИТХ, нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээн хэллээ.
