#Шилэн хууль4 мин унших
2022 онд хүүхэд бүр баталгаатай, даатгагдсан “Хуримтлал”-тай болно

Сэтгүүлч soko
Одоохон...
#Шилэн хууль4 мин унших

Сэтгүүлч soko
Ирээдүйн өв сангийн тухай хуульд нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлнэ гэж, “Алсын хараа-2050” болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж тус тус заасан.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргадаг судалгаанаас үзэхэд эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлаараа дэлхийд тэргүүлдэг Швейцар, Швед, ХБНГУ зэрэг орнуудын иргэд нь орлогынхоо тодорхой хувийг жил бүр хуримтлуулдаг байна. Эдгээр орнуудын хөгжлийн замналд иргэдийн хуримтлал нэн чухал байсан ба хуримтлалын ач холбогдол, хуримтлуулах дадал зуршлыг хүүхэд наснаас бий болгосон байна.
Монгол Улс “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг 1995 оноос зөвхөн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, зорилтот бүлэгт чиглүүлж хүүхдийн тэтгэмж олгож байсан бол 2006 оноос 0-18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 3.0 мянган төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 2007 оноос жилд нэг удаа 100.0 мянган төгрөг, 2009 оноос сар бүр 21.0 мянган төгрөг, 2012 оноос сар бүр 20.0 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож байсан.
Коронавируст цар тахлын үед хүүхэд багачуудыг хүнс, тэжээлийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, теле-хичээл, цахим сургалтад хамрагдах боломжоор хангах зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхэд бүрд сар бүр 100.0 мянган төгрөгийг олгож байгаа.
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд
Тиймээс байгалийн баялгаас орох орлогын хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг Нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийг арилжааны банкин дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулахаар боллоо.
Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, Хадгаламжийн даатгалын сангаар даатгуулсан, хамгийн эрсдэл багатай системийн нөлөө бүхий банкуудад нэрийн дансны хуримтлалтай болж, хадгалах, хуримтлуулах дадал зуршлыг хүүхэд наснаас суралцахаас гадна 18 нас хүрээд нэрийн дансны хуримтлалаар өөрийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийх боломжтой болж байна.
Г.Занданшатар УИХ-ын дарга
2022 оны төсвийн жилд, 1 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн хуримтлалыг 100,000 төгрөг хүртэл сонголтоор, харин 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр буюу хүүхэд бүрд нийт 100,000 төгрөгийг хадгална.
Нийтдээ 1,461.7 тэрбум төгрөгийг тус санд төвлөрүүлсэнээр “Хуримтлалтай хүүхэд” хүүхдийн мөнгөн хадгаламж бий болох юм.
Ирээдүйн өв сангийн орлого, тэрбум төгрөг
Ирэх 2022 онд дэлхийн зах зээл дахь экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн таамаглал, экспортын биет хэмжээний төсөөлөл зэрэгтэй уялдуулан Ирээдүйн өв санд нийт 1,461.7 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа бөгөөд тус сангаас хүүхдийн мөнгөн хадгаламжид зориулан мөн хэмжээний дүнг Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкин дахь хүүхдийн нэрийн дансанд шилжүүлнэ. Үүнээс хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгох дээд хэмжээг 1,096.3 тэрбум төгрөг, хүүхдийн нэрийн дансанд хуримтлагдах доод хэмжээг 365.4 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ.
Ингэхдээ,
