Үйл явдал2 мин унших
Монгол Улсын есөн иргэн гэмт хэрэгт холбогдсоны улмаас БНСВУ-д ял эдэлж байна

Сэтгүүлч Soko
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Soko
Түүнчлэн 2022 оны зургадугаар сард манай улсын нэр бүхий 7 иргэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, хууль бусаар олсон бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэмт хэрэгт холбогдуулан Ханой хотын Цагдаагийн газраас цагдан хорих, яаралтай баривчлах тухай тогтоол гаргаж, түр саатуулах шийдвэр гаргасан байна. Дээрх иргэдийн эрүүгийн хэргийн шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард болсон бөгөөд уг шүүх хурлаар нэр бүхий 7 иргэнээс 6 иргэнийг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож 8 жил, 1 иргэнийг гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг захиран зарцуулах, эх үүсвэрийг нуун дарагдуулах зүйл ангиар тус тус буруутгаж 3 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Зүүн өмнөд Азийн бусад улс орнууд болох Камбож, Малайз зэрэг улсад зорчсон Монгол иргэд Вьетнам Улсад очиж хулгайн хэрэгт холбогдох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар тус улсын албаны хүмүүс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг тус улсад айлчлах үеэр хэлжээ. БНСВУ-ын тухайд ялын бодлого чангатай тул гэмт хэрэг үйлдэхгүй, холбогдохгүй байхыг сэрэмжлүүлье.