Мөн хуулиар халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгаад байна.
Б.Энхбаяр УИХ-ын гишүүн
"Эрүүгийн хуульд гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах нь авлигын гэмт хэргийн эсрэг хийж буй тэмцлийн нэг л хэлбэр. Үүнтэй зэрэгцүүлэн илрүүлдэг, шалгадаг, хянадаг, ялладаг байгууллагууд болон шүүхийн системийг боловсронгуй болгох, хараат бусаар ажиллах чадамжтай тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Хялбаршуулсан журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалтыг Эрүүгийн хуулиас хасчихвал энэ төрлийн томоохон гэмт хэрэг илрэхгүй, гэмт хэрэгтнүүд ял шийтгэл хүлээхгүй болох сөрөг үр дагавар үүсэх вий”
Эх сурвалж: