Үйл явдал1 мин унших

Баянхонгор аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв

Баянхонгор аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын бусад гишүүдийн хамт Баянхонгор аймагт ажиллах үеэрээ иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Баянхонгор аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв

Иргэдийн зүгээс аймгийн төвийн агаарын бохирдол асуудлыг хөндөн, уул уурхайг дагасан сөрөг үр дагавар болон цөлжилт нэмэгдэж буйг хэлж байлаа. Мөн Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, боловсролын салбар, тэр дундаа багш нарын ажиллах нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлуудыг салбарын сайд нар болон Ерөнхий сайдад уламжиллаа.

Баянхонгор аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв

Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн байгууллага нь өөрийн байргүй олон жил ажиллаж иржээ.

Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар тус байгууллагын эзэмшлийн барилгад үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн ч өөр байгууллагын нэр дээр шилжсэний улмаас мөн л ажиллах боломжгүй болох эрсдэл үүсээд байгаа тул шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Баянхонгор аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв

Стандарт хэмжил зүйн байгууллагын энэ асуудал зөвхөн Баянхонгор аймагт биш 21 аймагт тулгамдаж буй. Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд Засгийн газрын хуралдаанаар оруулж, хэлэлцүүлэх, шийдвэрлүүлэх талаар ажиллах болно.

БаянхонгорХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2014