Үйл явдал6 мин унших
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал6 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУИХ дахь АН-ын бүлэг албан тоот ирүүлж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа тус дэд хорооны бүрэлдэхүүнд орохоос татгалзсан тул түүний оронд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны төсвийн төсөлд тусгасан гэлээ.
Ирэх оны төсөвт Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг тусгажээ. Тухайлбал, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж уул уурхайн бүтээгдэхүүний биржийн ил тод арилжааг эрчимжүүлэх; Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк, мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих ажлуудыг тусгасан байна.
Сангийн сайд Б.Жавхлан, Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих багц, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдаж байгаа хэмээн мэдээлсэн.Мөн хуралдаанд Байнгын хорооны эрхийн асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудын төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан юм.
· Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх ажлыг зохион байгуулах, худалдан авах үйл ажиллагаа, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс хүлээн авах үйл ажиллагаанд субьектив сөрөг нөлөөлөлгүй байлгах тодорхой, нарийвчилсан эрх зүйн зохицуулалтыг бий болгох; /БҮХ/
· Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгч, хэрэгжилтэд хяналт тавих;
· Хөгжлийн бодлогод нийцүүлсэн, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг бүрэн хэрэгжүүлж, салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангаж, чадавхыг сайжруулах зэрэг асуудлыг багтаажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан
Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх асуудалд Сангийн яам анхаарал хандуулсан. Энэ хүрээнд ес орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд үүний 50 орчим хувь нь хот доторх аврах, эрэн хайх, аврах ажиллагааны багаж тоног төхөөрөмжүүдэд зарцуулагдах юм.
Газар хөдлөлт, үертэй холбоотой асуудлыг нийслэл, аймаг, орон нутаг өөрсдийнхөө гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хүрээнд батлагдсан санхүүжилтээр тодорхой хэмжээнд шийдээд явах боломж байна гэсэн хариулт өгсөн.УИХ-ын гишүүн Х.Баделхан, батлан хамгаалах салбарын техник хэрэгслийн шинэчлэл, офицер, албан хаагчдын хувцасны хангалтын талаар тодруулсан. Тэрбээр, алба хаагчдын хувцсыг хугацаанд нь сольж чадахгүй байна гэсэн мэдээлэл бий. Энэ асуудлыг ирэх жилийн төсөвт хэрхэн тусгасан бэ гэж асуусан.
