Үйл явдал2 мин унших
Байнгын хорооны дарга Б.Баярсайхан боловсрол болон соёлын салбарын зарим асуудлын хүрээнд санал солилцлоо

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаМонгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд боловсрол, соёл урлаг, ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого, монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил, шинжлэх ухаан, нийтийн биеийн тамир, спортын асуудал багтдаг. Шинээр томилогдсон байнгын хорооны дарга Б.Баярсайхан эрхлэх асуудлын хүрээнд багтдаг салбаруудын үйл ажиллагаа, тэр дундаа хууль тогтоомжийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонслоо.

Үргэлжлүүлэн Соёлын салбарын үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцуулав. Хууль тогтоомжийн хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар Улсын Их Хуралд өргөн барьсан. Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад хүргүүлснийг Соёлын сайд Ч.Номин яриандаа дурдаж байлаа. Мөн тус яамнаас соёлын салбарын нэгдсэн бодлогын баримт бичиг болох “Соёлын салбар 2030” хөтөлбөрийг боловсруулж байгаа юм байна. Уулзалтад Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, Соёлын сайдын ахлах зөвлөх С.Оюунбилэг, Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзул нар байлцлаа.