Үйл явдал4 мин унших
Эмэгтэй парламентчид “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба2022 онд болсон “Парламентч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-аар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн олон улсын эрх зүйн орчин, Монгол улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар хэлэлцэж Тунхаг бичиг гаргасан билээ. Хоёр дахь удаагийн чуулганаар “Эмэгтэй парламентчдын анхдугаар чуулган”-аас гарсан “Тунхаг бичиг”-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцэв. Энэхүү арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд оролцож үг хэллээ.

Урьдчилсан судалгаа, тооцооноос харахад дараагийн УИХ-д 20-24 эмэгтэй сонгогдон, нийт гишүүдийн 20 орчим хувьд хүрэх, 2028 онд үүнээс ч нэмэгдэх боломж байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хэлээд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар намууд жендэрийн хариуцлагатай байх, дотооддоо шийдвэр гаргах бүтцийн байгууллагууддаа 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөлтэй байх бодлого баримтлах, төрийн санхүүжилтийг жендэрийн мэдрэмжтэй байхад чиглэсэн заалтууд орсныг тодотгосон. Тэрбээр, Эдгээр эрх зүйн шинэчлэл нь Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог хангахад дэмжлэг болно гэж итгэж байна.
Өнгөрсөн сард УИХ-д суудалтай намууд болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны төлөөлөл Бельгийн Брюссель хотод НҮБ-ын санаачилгаар зохион байгуулсан ”Дижитал эрин үед тайван, оролцоотой сонгууль зохион байгуулах” нь сэдэвт олон улсын бага хуралд оролцох үеэр бусад орнууд манай улсын дээрх шинэчлэлүүдийг томоохон дэвшил гэж онцлон тэмдэглэж байсан. Түүнчлэн өнөөдрийн нөхцөл, нийгмийн сэтгэлгээнд байгаа зарим хандлагыг өөрчлөх, нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, түүний эерэг талуудыг тайлбарлан танилцуулах, сурталчлах, мэдлэг, чадавхаа дээшлүүлэхэд нь бодлогоор дэмжлэг үзүүлэх дараа дараагийн арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна хэмээн онцлон дурдлаа.
Улсын Их Хурлын дэд дарга, Эмэгтэй парламентчдын зөвлөлийн ахлагч С.Одонтуяа хэлсэн үгэндээ,

Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улсын эрх зүйн хүрээнд гаргасан шинэчлэл нь Азидаа шинэлэг бодлого болсон бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг “жендэрийн мэдрэмжтэй хууль” гэж дүгнэхээр байна. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчлэх амлалтаа хараахан хүрч чадаагүй байна. Үүнд, улс төрийн намуудын ойлголцол чухал гэж харж байна гэлээ.Эмэгтэй парламентчдын чуулган-2023: “Парламентад хүрэх мянган алхам” Амжилтаа ахиулах нь: Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга зам сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж төгсгөлд нь шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахыг уриалга-ыг хэлэлцэж, батлав.
Тус уриалга нь 2024 онд Улсын Их Хурлын болон Орон нутгийн сонгуульд чиглэсэн байх бөгөөд
