“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэх арга хэмжээг олон улсын туршлагад үндэслэн хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад даалгалаа.
-Тус компанийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар мэргэжлийн удирдлагын багаар удирдуулах чиглэлээр холбогдох ажлыг зохион байгуулж, үр дүнг танилцуулах,
-Мэргэжлийн удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулахад олон улсын байгууллагаас зөвлөх үйлчилгээ авах,
-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай ”Улсын Их Хурлын 2024 оны тогтоолд зааснаар “иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх”-ээр даалгасныг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдэд санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулан үндэсний хэмжээнд зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Эх сурвалж: