Байр суурь3 мин унших
Д.Батлут: Нийгэмд үр ашгаа өгөх том бүтээн байгуулалтаасаа төсвөө харамлах ёсгүй
Сэтгүүлч Hongorsaikhan
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч Hongorsaikhan
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Өнөөдөр төсвийн шинэ төслийг хэлэлцэх эсэх асуудал яригдаж байна. Тэгэхээр Монгол төр бол хувь хүний тусын тулд ажилладаг байх ёстой. Тийм учраас бид нар хүрсэн цэгээсээ ухрах боломжгүй. Магадгүй түүнээс ахиц дэвшил гаргаж байх ёстой гэж харж байгаа. Тийм учраас төрийн албан хаагчдын цалин тэт цалин за тэтгэвэр тэтгэмжийг бууруулах асуудал бол байж болохгүй юм аа гэж үзэж байгаа шүү. Монголчуудын монгол иргэд иргэн хүний амьдрал амьжиргаа ямар байгааг та бүхэн бүгдээрээ бас ойлгож харж байгаа байх аа гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр манай энэ ЗГ бол тодорхой бодлого гаргаж илүү ахиулах хэмжээний асуудлуудыг л ярих ёстой. За энэ асуудал дээр анхаарч үзээрэй гэж хэлмээр байна аа. За 2 дугаарт нь хамтарсан ЗГ байгуулагдаад Монгол Улсын ирээдүйн хөгжлийн зураглалыг томоор харж том том төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Мэдээж энэ төслүүд бол ирээдүйд Монгол Улсын одоо төсөвт ч болоод бусад одоо бүх зүйл дээр л том үр дүн авчирна л гэж харж байгаа. Тэгээд энэ зүйлээ хэрэгжүүлэх нь хамгийн чухал байгаа. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажлыг бид нар нийгэмд хэрэгцээтэй ийм бүтээн байгуулалтын ажлууд дээрээ томоохон хөрөнгө оруулалт та тавих тэр ажлаа үргэлжлүүлж хүчтэй зоригтой хийгээрэй гэж хэлмээр байгаа юм.