Төсөв батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан дараах үгийг хэллээ.
Ийнхүү улсын төсөвт цаг алдахгүй хэлэлцэж баталснаар ард иргэдийн ажил амьдрал бизнес эрхлэгч ААН төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Монгол Улсын 2025 оны төсвийн хууль батлагдаж буйтай холбогдуулан дараа дараачийн холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал Монгол УИХ-ын Байнгын хороод асуудлаа нягт хэлэлцэж, УИХ-ын гишүүд ойлголтоо нэгтгэх, төсөв хэлэлцэх онцлог үүнтэй холбоотой дэгээ мөрдөж ажилладаг байх.
Монгол Улсын ЗГ эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлогын бодитой суурийг тавих, төсвийг дахин хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдээс гаргасан санал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардал, бүтэц, чиг үүргийн уялдаа холбоонд анхаарах, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, төрийн байгууллагууд орон нутгийн 2025 оны холбогдох төсвөө яаралтай батлах, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлагдах хүртэлх энэ шат дарааллын цаглаврыг жигдрүүлж холбогдох хууль тогтоомжийг иж бүрэн ойлгомжтой болгох хэрэгтэй байна.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдөж Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар улсын төсөв батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд асуудлыг олон ургалч үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэх зарчим баримтлан 2025 оны төсвийн хэлэлцүүлгийг хэлэлцэн ийнхүү баталж чадлаа.
Эх сурвалж: