Үйл явдал2 мин унших
Намын санхүүжилт, тайлан гаргахтай холбоотой журмууд баталлаа

Эх сурвалж:
Сонгуулийн ерөнхий хорооОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Сонгуулийн ерөнхий хорооТүүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага намын санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, хөрөнгө, орлого, зарлагын ангиллыг тодорхойлон тайлагнах журмыг сонгуулийн төв байгууллагатай хамтран энэ хуульд нийцүүлэн батална” гэж заасны дагуу Сангийн сайд, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан тушаалаар “Улс төрийн намын санхүүгийн тайлангийн бүтэц, тайлагнах журам”-ыг батлав.
2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуульд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан. Нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлж, бүртгүүлэх хугацааг хойшлуулсан нь Улс төрийн намын тухай хуулийн бусад зохицуулалтыг хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор холбогдох журмуудыг ийнхүү баталж байгаа гэв.