УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, бие даасан хууль 8 хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталлаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулууны хувьд идэвх санаачилга гарган, хоёр байнгын хорооны гишүүнээр ажилласан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тод дуу хоолой болж, холбогдох уулзалт хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж, мөн оролцсон байна.
Түүнчлэн “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төсөл өргөн барих ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун 4 удаагийн цуврал хэлэлцүүл зохион байгуулсан юм.
Тэрбээр УИХ-ын даргын захирамжаар байгуулсан 11 ажлын хэсэгт орж ажилласнаас 2 ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй.
Эх сурвалж: